AIRTICKET тухай
Эхлэл / Танилцуулга / AIRTICKET тухай

БИДНИЙ ТУХАЙ

     ЭЙРТИКЕТ компани нь Сөүл, Бээжин, Москва, Берлин, Токио хотуудаар дамжин дэлхийн өнцөг булан бүрт хүрэх 200 гаруй агаарын тээврийн компаний /IATA/ нислэгийн тийзийг борлуулах үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Бид олон улсын нислэгийн тийз бичихийн зэрэгцээ визийн, аялалтай холбоотой мэдээллийн зэрэг олон төрлийн үйлчилгээг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ түргэн шуурхай, сэтгэл ханамжийн өндөр түвшинд үзүүлэн ажилладаг.

    ЭЙРТИКЕТ компани нь энэ салбарт 2003 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын нислэгийн тийз борлуулагч анхны компаниудын нэг юм. Олон жил ажиллаж туршлага хуримтлуулсан манай хамт олон таны аяллын хэрэгцээнд хамгийн сайн тохирох нислэгийн шийдлийг тодорхойлон өгч таны үнэт цаг, зардлыг хэмнэх хамгийн сайн туслагч тань байж чадна. Манай компани “IATA” буюу “Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо”-ны итгэмжлэгдсэн агент бөгөөд “ТАВАН ТИВД ТАНТАЙ ХАМТ” уриан дор үйл ажиллагаагаа явуулж, үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг эрхэмлэн дээдэлж, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллаж байна. Бидний үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж байгаа харилцан ашигтай байх зарчим маань нислэгийн тийзийн боломжит хамгийн хямд үнийг тогтоох замаар үйлчлүүлэгчдэдээ ашигтай нөхцөлийг бий болгох манай хамт олны чин эрмэлзлээр илрэн гарч байдаг.

     Өнгөрсөн хугацаанд бидний хичээл зүтгэл, харилцагч үйлчлүүлэгчдийн маань дэмжлэг туслалцааны үр дүнд үүсэн бий болсон олон улсын нислэгийн шийдлүүд маань хэрэглэгч, үйлчлүүлэгчдээс өндөр үнэлэлт авч байгаагийн нэг илрэл нь гадаад улсын иргэд, төслийн байгууллага, олон улсын байгууллага, элчин сайдын яамдууд манай байнгын үйлчлүүлэгчдийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг явдал юм. Олон улсын нислэгийн хамгийн зөв, оновчтой шийдлийг сонгоход ТАНЫ хамгийн итгэлт туслагч тань байж чадна гэдэгтээ бид эргэлзэхгүй байна.

Холбоо барих
Таны Ажилд тань
Таны Аялалд тань
Таны Амралтанд тань
Таны Дурсамжинд тань
БИД ТУСАЛЪЯ
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу , Улаанбаатар, Монгол Улс, Сүхбаатарын талбай, 2-р байр 31 тоот
(+976) 7777 4000
(+976) 7010 3434
khaliun@airticket.mn
Санал хүсэлт
И-мэйл хаяг: *
Санал хүсэлт: *
  • Эхлэл
  • Танилцуулга
  • Мэдээлэл
  • Холбоо барих
  • Copyright ©www.airticket.mn website. All Rights Reserved.