ТУРК РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Эхлэл / Мэдээ / ТУРК РУУ ШУУД НИСЛЭГ ҮЙЛДЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2019-09-24 13:55:51

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх хоёр талт ажлын хэсгийн уулзалт 2 өдөр үргэлжилсний эцэст амжилттай болж санамж бичгийг өнөөдөр үзэглэлээ.

Ингэснээр Монголын талаас агаарын тээвэрлэгч нэмэгдэх, хоёр талаас долоо хоногт тус бүр 3 удаагийн давтамжтай, нийт 800 суудлын хязгаартайгаар, дундын зогсолтгүй шууд нислэг үйлдэх боломж бүрдэж байна.

Одоогийн байдлаар зөвхөн Туркийн талаас “Туркиш эйрлайн” авиа компани 7 хоногт 3 удаагийн давтамжтай, 500 суудлын хязгаартайгаар Станбул-Бишкек-Улаанбаатар гэсэн дундын зогсолттой маршрутаар, давуу эрхтэй нислэг үйлдэж байгаа юм.

1995 онд байгуулагдсан Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хоёр талт уулзалтууд удаа дараа хийгдэж байсан ч өнөөдрийг хүртэл амжилтгүй болж байсан. Тэгвэл энэ удаа хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, Иргэний нисэхийн удирдах байгууллагын удирдлагууд оролцсон уулзалт, хэлэлцээр амжилттай болж хоёр улсын эрх ашгийг хангаж чадсан нэмэлт өөрчлөлтүүдийг Агаарын харилцааны хэлэлцээрт оруулан санамж бичгийг байгуулав.

Улаанбаатар-Станбул-Улаанбаатар чиглэлд ийнхүү нислэгийн тоо, суудлын тоо, нислэг үйлдэх авиа компани нэмэгдэж өрсөлдөөн бий болсноор тийзний үнэ буурах, Европ чиглэл рүү нисэхэд цаг хугацаа хэмнэх болон аялалын үнэ хямдрах зэрэг олон гарц нээгдэх юм. Санамж бичгийг хоёр талд нот бичгээр солилцсоноор хэрэгжиж эхэлнэ.

Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хоёр талт уулзалтад Монголын талаас ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Мягмарсүрэн, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид, Туркийн талаас тус улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагын Ерөнхий захирал, ноён Бахри Кесиси тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

 

Мэдээний ангилал
Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Таны Ажилд тань
Таны Аялалд тань
Таны Амралтанд тань
Таны Дурсамжинд тань
БИД ТУСАЛЪЯ
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу , Улаанбаатар, Монгол Улс, Сүхбаатарын талбай, 2-р байр 31 тоот
(+976) 7777 4000
(+976) 7010 3434
khaliun@airticket.mn
Санал хүсэлт
И-мэйл хаяг: *
Санал хүсэлт: *
  • Эхлэл
  • Танилцуулга
  • Мэдээлэл
  • Холбоо барих
  • Copyright ©www.airticket.mn website. All Rights Reserved.